Кокорин, Мамаев нарыг 2-р сар хүртэл хорино

2018/12/06
Өнгөрсөн 10-р сарын 8-нд Москвад хүн зодож гэмтээн, танхайрсан хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нар мөрдөнд суусаар байгаа билээ. Өчигдөр Москвагийн Тверийн шүүхээс тэднийг дахин 2 сар хорих шийдвэр гаргалаа. Ингэснээр тэд 2-р сарын 8 хүртэл мөрдөнд суух болж байгаа юм.


 
"Зенит" багийн Александр Кокорин, "Краснодар"-ын Павел Мамаев нарыг олон нийтийн газар танхайрсан, хүнд гэмтэл учруулсан хэргээр мөрдөн шалгаж байгаа.

Шүүхээс тэднийг гадуур байцаавал, гэрч, хохирогчдыг айлган сүрдүүлэх магадлалтай, гэмт хэрэг үйлдэх, улс орноос оргон зайлах бололцоотой тул хорих ялыг сунгалаа гэж мэдэгдсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна