Ерөнхий сайд Мал аж ахуйн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилтийг танилцуулна

2018/12/07
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээс гаднаМал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн жагсаалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай,  Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төсөл багтсан байна.

Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай, Боловсролын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, Ажлын албаны бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоохоос гадна Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” тогтоолын төслийн төслийг хэлэлцэхээр товложээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна