Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” баг Премьер лигийн 15 дахь тойрогт “Бөрнли” багийг 3:1-ийн харьцаатайгаар буулган авчээ. Ийнхүү Юрген Клоппын удирдсан баг улирлыг 15 тоглолтод нэг ч хожигдолгүй эхлүүлсэн байна. Одоогоор тэд 12 ялалт байгуулж, гурван удаа эвийн гэрээ байгуулаад байгаа юм.
Энэ нь 126 жилийн түүхтэй тус багийн хувьд хамгийн өндөр амжилт билээ. Улаанууд өдгөө 39 оноотойгоор хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа аж. Тэдний өмнө мөн л нэг ч хожигдолгүй яваа “Манчестер Сити” баг 41 оноотойгоор бичигдэж байгаа билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна