MNBA Үндэсний лигийн өмнөх жилийн дэд аварга Ховд Шонхорууд баг Хэнтий аймгийн эсрэг улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс оноо ойролцоо явсаар эхний хагас өндөрлөсөн. Гэхдээ гуравдугаар үед Шонхорууд онооны давамгайллыг авч илүүрхэж эхэлсэн юм.Ингээд дөрөвдүгээр үед тоглолтын онооны харьцаа 69-85-аар Шонхорууд тэргүүлж байх үед Хэнтий аймаг гайхалтай эргэн ирэлтийг хийж 19-3 гэсэн онооны давуу байдлыг сүүлийн долоон минутад үүсгэж чадсан байна. Улмаар хоёр багийн тоглолт үндсэн цагт 98-98 харьцаатай тэнцэж нэмэлт цаг сунгаж тоглох болжээ. Харин нэмэлт үед Шонхорууд алдаагаа засаж 114-107 харьцаатай хожлоо. Энэ тоглолтод Ховд Шонхоруудын шинэ тоглогчид гайхалтай байсан. Э.Дорж-Арилд 22 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол М.Даваадорж 17 оноо, 4 оновчтой дамжуулалт өгсөн юм. Мөн Шонхоруудаас зургаан ч тоглогч 10-с дээш оноог авч багаараа жигд байжээ. Хэнтий аймгийн багаас Ш.Мөнх-Эрдэнэ 25 оноо, 14 самбараас бөмбөг авалт, Г.Энхбаяр 17 оноо, 4 авалт самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа манлайлав.
Сэтгэгдэл бичигдээгүй байна