Даллас Маверикс баг гэртээ 10 тоглолт дараалан ялалт байгууллаа

2018/12/11
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өрнөд бүсийн Даллас Маверикс баг гэртээ энэ улиралд 14 тоглолтыг хийгээд байгаагаас 12 ялалт аваад байна. Үүний сүүлийн 10 гэртээ хийсэн тулаандаа тэд өрсөлдөгч бүрээ хожсон гэх таатай мэдээтэй байгаа юм. 2011 онд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга болсон Даллас хотын багийн тухайд сүүлийн жилүүдэд амжилт нь саарч, сайн тоглолтыг үзүүлэхгүй байсан бол энэ жил харьцангуй өөр тоглолтыг үзүүлж байгаа юм. 11-р сарын 3-нд гэртээ Нью-Йорк Никс багт 118-106 харьцаагаар дийлдсэн Даллас Маверикс үүнээсээ хойш талбайдаа ялагдал гээчийг мартаад байгаа юм. Тэд энэ хугацаанд цомыг хамгаалагч Голден Стейт Уорриорз, Хьюстон Рокетс, Оклахома Сити Тандер Сити зэрэг бүсийнхээ хүчтэй багуудыг өвдөг сөхрүүлсэн. Өнөөдөр тэд талбайдаа Орландо Мэжик багийг хүлээн авч, 101-76 харьцаагаар хожсон байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна