44 жилийн дараа эмэгтэй гол дүрийн жүжигчний төлөө Ази бүсгүй өрсөлдөнө

2018/12/11
“Crazy Rich Asians” киноны гол дүрийн жүжигчин Констанс Ву “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшсэн нь дуулиан тариад зогсохгүй Ази эмэгтэй 44 жилийн дараа Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд дэвшиж буй түүхийн эзэн болоод байна. Тэрбээр “Маш их баярлах, гайхах зэрэгцэж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүний өмнө 1974 онд “Jesus Christ Superstar” киногоор Ивоннэ Эллиман шилдэг эмэгтэй жүжигчинд өрсөлдөж байв.
 
“Crazy Rich Asians” нь Холливудын түүхэнд дан Ази уран бүтээлчдийн багаас бүрдсэн цөөн киноны нэг бөгөөд 25 жилийн өмнө л ийм тохиолдол байжээ. Кино “Алтан бөмбөрцөг”-ийн Шилдэг комеди/мюзикл төрөлд мөн өрсөлдөж буй. Найруулагч Жон М Чу кино нь хоёр ч төрөлд нэр дэвшсэн мэдээг дуулаад твиттер хуудастаа “Миний уран бүтээлчийн замналын хамгийн бахдам мөч байна” гэж бичжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна