Өнгөрч буй 2018 онд Оросын Хойд Кавказад алан хядах ажиллагаа хийхээр төлөвлөж байсан 37 бүлгийг илрүүлэн аюулгүй байдлыг хангаж чадсан хэмээн ОХУ-ын Алан хядах ажиллагаатай тэмцэх Үндэсний хорооны дарга Александр Бортников Мягмар гаригт мэдээллээ.
“Эдгээр бүлэг Дагестан, Ингушет, Чечень болон Ставрополийн хязгаарт алан хядах ажиллагаа төлөвлөсөн байсан” хэмээн тэр тодотголоо.
Энэ онд нийтдээ 65 алан хядагчийг баривчлан аюулгүй болгосноос 10 нь алан хядах бүлгийн толгойлогч байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна