“Becoming” ном 725,000 хувь борлуулагджээ

2018/12/19
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” номд Мишелийн гарал үүсэл, бага нас, тэр өөрийн харах өнцөг, дуу хоолойг хэрхэн олсон, Цагаан Ордонд өнгөрүүлсэн цаг хугацаа, эрүүл мэндийн төлөөх кампанит ажил, ээж байх үүрэг хариуцлага гээд олон зүйлүүдийг өгүүлжээ. Номын паблишинг компаниар Crown ажиллаж байгаа бөгөөд дэлхийн 24 улсын хэл дээр орчуулагдан гарах юм. 2018 оны 11 дүгээр сард АНУ-д худалдаанд гарсан даруйдаа ердөө 15 хоногийн дотор Америкийн хамгийн их борлуулалттай номоор шалгарсан. 400 хуудастай Becoming ном нь 11 сарын 13-нд худалдаанд гарсан эхний өдрөө АНУ болон Канадад 725,000 хувь борлуулагджээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна