З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар альянс тех болон А.Энхбаатар эзэнтэй Хэнтий аймгийн багууд эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Сүхбаатар аймаг оноогоор илүү явсаар 115-72 харьцаатай хожлоо. Тус тоглолтын гуравдугаар үед Хэнтий аймаг бага зэрэг ойртуулсан ч нэг оронтой тоонд шилжүүлж чадаагүй юм. Энэ тоглолтод Сүхбаатар аймаг хурдан довтолгоогоор эсрэг багаасаа 19 оноог илүү авсан байна. Мөн хамгийн ихдээ 43 онооны тэргүүллийг Сүхбаатар аймаг авлаа. Энэхүү тоглолтод Б.Золбаяр 21 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Отгонтөгс, Б.Батзолбоо нар 19 оноог авлаа. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 16 оноогоор багаа манлайлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна