Үндэсний лигийн шилдэг багуудын нэг Өвөрхангай Тэнүүн Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний үеэс л хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байснаар эхний хагас 41-40-өөр Мазаалай баг нэг онооны илүүтэй өндөрлөв. Гэхдээ гуравдугаар үед Өвөрхангай баг гайхалтай байж 16 оноог илүү авч 70-55-аар тэргүүлсэн юм. Улмаар шийдвэрлэх Баянхонгор Мазаалай баг оноог ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 83-90 харьцаатай хожигдол хүлээлээ. Тус тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 28 оноо, 14 самбар авч гайхалтай байлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна