Холливудын ертөнцийн хувьд Christmas буюу Зул сарын баярын үдшийг хамгийн дурсамжтай байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн шоубизнес, спорт, энтертейнментийн одууд баярын үдшээ хэрхэн өнгөрүүлснийг сонирхоё. Бразилын супермодель Жизель, түүний нөхөр NFL-ын шилдэг тамирчин Том Брэди нар гацуур модныхоо урд үнсэлцэж буй зургаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ. Дэлхийн шоубизнес, спортын салбарын хамгийн хүчирхэг хос гэгддэг Жизель (38 настай), Том Брэди (41 настай) нар 2 хүүхэдтэй.
Тэгвэл Saturday Night Live шоуны од, Холливудын нэрт жүжигчин Алек Болдуйн өнөр өтгөн гэр бүлийнхээ зургаар гангарсан байна. Энэ жил 60 настай Алек нь эхнэр Хилариагаас даруй 26 насаар ах бөгөөд хосууд 4 хүүхэдтэй. Залуудаа Холливудын хамгийн сайхан бүсгүй гэгдэж байсан Ким Бессинжертэй амьдралаа холбож явсан Алек нь 2011 онд 2 дахь эхнэр йогагийн багш Хилариа Томастай учирсан юм. Тэд 1 охин, 3 хүүтэй. Хөвгүүд нь 2015, 2016, 2018 онуудад тус тус мэндэлжээ.
Загварын ертөнцийн хамгийн шилдэг моделиуд гэгддэг Хадидын эгч дүүс энэ өдөр ээжтэйгээ хамтдаа зургаа авахуулсан байна. 23 настай Жижи Хадид, 22 настай Белла Хадид, 19 настай Анвар Хадид нар нь бүгд супермоделиуд билээ. Тэдний ээж болох Ёланда Хадид нь Голланд гаралтай телевизийн хөтлөгч, модель бүсгүй байдаг бөгөөд анхны нөхөр болох үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Мохаммед Хадидтай хамт амьдарч байхдаа 3 хүүхдээ төрүүлсэн юм. Ёланда мөн энэ өдөр Белла, Жижи нарын бага байх үеийн өхөөрдөм зургийг хуваалцсан байна.
Алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопез баярын үдэш найз залуутайгаа хос хувцсаар гангарчээ. Жей Логийн найз залуу нь Хойд Америкийн мэргэжлийн бейсболлын амьд домог болсон шилдэг тамирчин Алекс Родригез юм. Уран бүтээлийн талд үргэлж манлайлагч байж чаддаг Жей Ло хувийн амьдралын тал дээр бүтэл муутайхан байдаг нь үнэн. Тэрбээр нийт гурван удаа гэрлэлтээ цуцлуулж байсан бөгөөд 3 дахь нөхөр дуучин Марк Антонигоос 2 ихэр хүүхэдтэйгээ үлдсэн юм.
Дуу хөгжмийн ертөнцийн нэг дива ийнхүү найз залуутайгаа Зул сарыг тэмдэглэсэн бол, нөгөө томоохон дива болох Марая Кери хүүхдүүдийнхээ хамтаар Санта Клаустай баяраа хуваалцжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна