Дрю Берримор 12 кг жин хасчээ

2018/12/27
Холливудын 43 настай нэрт жүжигчин Дрю Берримор олон нийтийн арга хэмжээнд оролцохоо багасгасан. Гэхдээ тэрээр инстаграм дээр их идэвхтэй байдаг учраас шүтэн бишрэгчид нь түүний амьдралд юу болж байгааг түвэггүй олж мэддэг. Энэ удаа жүжигчин бүсгүй гурван сарын хугацаанд 12 кг жин хаяж чадсан гэдгээ бичсэн аж.


 
Дрю гурван сарын зайтай авахуулсан гэрэл зургаа байршуулаад хэрхэн ийм үр дүнд хүрсэн талаараа бичжээ. Хамгийн гол нууц түүний хувийн дасгалжуулагч Марни Альтонд байгаа гэнэ. Энэ эмэгтэй шавиа байнга шахаж, шаардсаны дээр хоолны дэглэмийг нь ч чандлан сахиулжээ. Хоёр жилийн өмнө Дрю Берримор нөхрөөсөө салаад сэтгэл гутралд орсон тул таргалж эхэлсэн гэдэг.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна