Г.Угалзцэцэг Монгол улсын гавьяат тамирчин боллоо

2018/12/28
Бодибилдинг, фитнессийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас МУГТ цолоор шагнуулах саналыг өргөн мэдүүлсэн.

Уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээлээ.

ОУХМ Г.Угалзцэцэг хамгийн сүүлд Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна