Энэ сарын 7-17-ныг хүртэл үргэлжилсэн мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улсын нийт мал сүрэг 66.4 саяд хүрснийг мэдээллээ.
Урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Увс, Сэлэнгэ зэрэг 9 аймагт малын тоо 300-400 мянгаар өсчээ. Харин Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Завхан, Өмнөговь, Булган, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Өвөрхөнгай, Ховд, Баянхонгор аймаг, нийслэл Улаанбаатар хотод малын тоо 5 мянгаас 338 мянгаар буурчээ.
Хөвсгөл аймаг 5709.9 мянгаар, удаалаад Архангай аймаг 5481.1 мянгаар хамгийн их мал тоолуулжээ. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл адуун сүрэг 12 аймагт, үхэр 8 аймагт өсч, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймаг малаа таван төрлөөр өсгөн магнайлсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна