МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыг 100 хувийн саналаар дэмжжээ

6 цаг 13 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн 7 хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн.

Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд 9, Б.Мөнхбаатарт 5, Р.Дагвад 1 санал тус тус өгч, хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайханы нэрийг МАН-ын хорооны Удирдах зөвлөлд Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан илгээжээ.

Үүний дараа С.Амарсайханы нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүн 100 хувь түүнийг Нийслэлийн Засаг даргад дэмжсэн байна.

Өнөөдөр 11:00 цагаас эхлэх НИТХ-ын хурлаар Засаг даргад томилох эсэхийг хэлэлцэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна