Дакар Раллид өрсөлдөх манай тамирчид Перу улсад очжээ

2019/01/02
Бартаат замын хаан уралдаан болсон Дакар Ралли энэ жил 41 дэх удаагийн аваргуудаа тодруулах учиртай билээ.  “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт энэ сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. 40 жилийн түүхээ өнгөрсөн жил тэмдэглэсэн Дакар Ралли энэ жил цөөн гараанд нэг улсад болж байгаагаараа онцлог болж байна. 41 дэх удаагийн Дакар Раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин өрсөлдөнө.
 
Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэд Перуд очоод байна. Автомашины SxS ангилал буюу дөрвөн дугуйтаар оролцох автоспортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 413 дугаартай уралдахаар болжээ.
 
 “Дакар ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оны хүртэл автомашин, мотоциклын төрлөөр оролцож байсан билээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна