2019 оны гуравдугаар сарын 1-нээс нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хоригложээ

2019/01/02
Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд тушаал гаргаж, 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хоригложээ.

Энэ талаар тус яамны хэвлэлийн ажилтантай холбогдож тодруулахад "Энэ шийдвэрийн хүрээнд бүх төрлийн гялгар уутыг худалдаалахыг хориглож байгаа. Бидний хэлж заншсанаар 10-н, 100-н төгрөгийн уутнууд, жижиг том хэмжээтэй гээд бүгдийнх нь хэрэглээг хязгаарлана" гэлээ.

Уг шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна