Наоми Осака хагас шигшээд өрсөлдөнө

2019/01/23
Өнгөрсөн жил Америкийн нээлттэй тэмцээний шигшээд алдарт Серена Уилльямсийг буулган авч, түрүүлж байсан Япон теннисчин Наоми Осака хагас шигшээн эрхээ авчээ. Түүний шөвгийн наймын шатны өрсөлдөгч нь Украйн теннисчин Элена Свитолина байсан бөгөөд 6-4 6-1 харьцаагаар төвөггүйхэн хожсон байна. Өнгөрсөн оны сүүлийн их дуулгыг манлайлснаар Наоми Осака одоо дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж байгаа юм. Түүний хагас шигшээн өрсөлдөгч нь чансааны 16-т эрэмбэтэй Серена Уилльямс болон чансааны 7-т бичигдэж байгаа Чех теннисчин Каролина Плишкова нарын ялагч байх юм. Хэрвээ Серена Уилльямс ялалт байгуулвал Америкийн нээлттэй тэмцээний финал энэ удаад эргэн ирэхнээ.  Америк теннисчин Серена Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд 7 удаа түрүүлээд байгаа билээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна