Гадаад улсаас шуудангийн илгээмжээр их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Нигери улсын иргэнийг холбогдуулан өчигдөр дайчлан баривчилсан юм. Тухайн ажиллаагаа нь гурван байгууллагын хамтарсан бөгөөд прокурорын хяналт дор хуулийн дагуу явагджээ.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар, гадаад хэлний сургалтын төвд багшилдаг уг иргэнийг ажлын байрнаас нь баривчилсны дараа түүний хамсаатан мөн Нигери улсын гурван иргэнийг баривчилсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна