Оргосон цэрэг Тувад амиа алджээ

2019/02/02
Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч харуулын байраа орхин зэвсэгтэйгээ оргосон хэрэг өнгөрсөн сарын 30-нд гарсан. 

ХХЕГ, ЦЕГ болон орон нутаг дахь хилийн ангиудын хамтарсан эрлийн баг оргосон байлдагчийг хайж, ОХУ-ын тал руу хил давсныг нь тогтоосон юм. ОХУ-ын тал ч хил давсан цэргийг хайх ажиллагаанд нэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Гэвч хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа байлдагч нас барсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хил давсан цэрэг амиа хорлон нас баржээ. 

Харин ХХЕГ-аас энэ талаар тодруулахад “Олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан үүргийнхээ дагуу энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өглөө


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна