Сум хорооноосоо улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

2019/02/21
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оны 2 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, нийслэлийн 2 дүүрэг 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоод байна. Ингэснээр иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг авах гэж заавал аймгийн төв, нийслэлийг зорих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл сум, хорооноосоо өөрт хэрэгтэй үйлчилгээгээ шууд авах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна