Тайваньд сурдаг монгол оюутнууд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд I, II байрт шалгарлаа

2019/03/20

Тайвань улсын сүлжээ дэлгүүрээс томд тооцогдох Shin Kong Mitsukoshi mall болон DLive брэндүүд хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад монгол залуусын 2 баг эхний хоёр байрт шалгарсан байна.

Энэхүү тэмцээнд 24 баг өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ. Тэмцээнд Х.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, З.Сугараа, Б.Санчир нарын оюутнууд хоёр баг болохдоо сургуулийнхаа оюутнуудыг багтаа авсан байна.

Монгол залуусаар эгнээгээ нэгтгэсэн хоёр баг өрсөлдөгчөө хожсоор эхний хоёр байрыг эзэлсэн байна. Энэ залуус Тайваньд сагсан бөмбөгийн спортын чиглэлээр тэтгэлэгтэй суралцдаг оюутнууд юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна