Гуравдугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:
09.30 цагт Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд Дэлхийн усны өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн нээлт болно. Утас: 88087892
10.00 цагт ХХААХҮЯ-нд “Мал үржүүлэг, технологийн ажлын нээлт” болно. Утас:88087892
10.00 цагт “Новотел” зочид буудалд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааны тайланг танилцуулна. Утас: 88085092
10.00 цагт Ус сувгийн удирдах газраас автомашин угаалгын газруудын усны хэрэглээ, стандарт, ус бохирдуулагч үйлдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99121618
11.00 цагт ГХЯ-нд “Монгол, Узбекистан Улсын хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ардын дипломатын гүйцэтгэх үүрэг” дугуй ширээний уулзалт болно.
11.00 цагт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт “Дэлхийн хүүхэлдэйчдийн өдөр”-ийн зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийг танилцуулна. Утас: 80232323, 80016566, 11321669
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжийг бүрдүүлсэн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас:98114640
11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан зохиолч, уншигчдын уулзалт болно. Утас: 99261619, 11325573
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Нийгмийн тэгш бус нөхцөлд шударга ёсны асуудлыг хэвлэл мэдээллээр хэрхэн хөндөх вэ” хэлэлцүүлэг болно.
13.00 цагт ХААИС-ийн Хатан туул театрт оюутнуудыг хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх “JOB FAIR” нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297
14.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.
14.00 цагт Хангарди ордонд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудтай цахим хурал хийнэ. Утас: 325044
14.30 цагт ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Англи хэлний олимпиадад шилдэгт шалгарсан сурагчдад шагнал гардуулна.
15.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” эцэг эхийн зөвлөл байгуулах сургалт болно. Утас: 99179105, 99168685
16.00 цагт Орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Төрийн ордонд
09.00 цагт “Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал амьтны эрүүл мэнд, ургамлын ургацад үзүүлж буй нөлөөлөл” зөвлөгөөн болно.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Туул голын сав газрын эрүүл мэнд ямар байна вэ” сэдвээр мэдээлнэ.
12.00 цагт “LEAD Mongolia 2018” хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багаас “Ажил хийх гоё” төслөө танилцуулна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна