Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шадивлан” зусланд гал гарч буй дуудлага 2019.03.24-ний өдрийн 13:50 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 12.5 км зам туулан 14:06 цагт очиж мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 74 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай, нийт 15 алба хаагч, 5 автомашинтай 2 цаг 50 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Шадивлан” ууланд эзэнгүй 4х3 хэмжээтэй амбаар,10 га орчим өнжмөл шар өвс шатжээ. Одоогоор шалын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна