Гал тэрэгний ноцтой осол гарлаа

Өчигдөр 16 цаг 50 минут
25 настай залуу ажлаа хийж байгаад галт тэргэнд мөргүүлэн амиа алджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны 10:30 цагийн орчимд Хонхорын зуутын төмөр замд 25 настай эрэгтэйг ачааны галт тэрэг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарлаа.

Тухайн үед амиа алдсан төмөр замын ажилтан мөн бригадын дарга нь үүргээ гүйцэтгэж байсан.

Ослыг мөрдөн байцаалтын хэрэг нээн Төмөр замын цагдаагийн алба шалгаж байна" гэсэн мэдээлэл өгөв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна