4 сарын 4: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

28 минутын өмнө

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 4 дүгээр сарын 4-ний­ 8 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна