Боеинг 737 онгоцоор Итали руу ниссэн цорын ганц зорчигч эр

2019/04/04

Скирмантас хэмээх эр Итали луу нэг талдаа нисэх онгоцны билет худалдаж авах үедээ тухайн онгоцоор явах цорын ганц зорчигч байна гэж төсөөлөө ч үгүй аж.

 

Уг эр Литва улсын Вильнюс хотоос Италийн Бергамо луу ниссэн бөгөөд нислэгийг үйлдсэн Боеинг 737 онгоцонд цорын ганц зорчигч байсныг мэдмэгцээ ихэд гайхшралд орсон гэнэ.

189 зорчигчийн багтаамжтай уг онгоцонд түүнээс гадна 2 нисгэгч 5 багийн гишүүд байжээ.

 

Нислэгийн компани Италиас Литва хүртэл хэд хэдэн зорчигчтой ирсэн бөгөөд буцах нислэгийг хоосон байлгахгүйн тулд Литвагаас Итали луу нэг талдаа хямдралтай билет заржээ. Уг билетээс худалдан авсан цорын ганц хүн Скирмантас байсан бөгөөд тэрбээр энэхүү аялалаа онцгой ба итгэмээргүй аялал байсан хэмээн илэрхийлжээ.

 

Тэрбээр үргэлжлүүлэн уг аялалын туршлагаа хуваалцахдаа: “Нислэгийн аюулгүйн ажиллагааны зааврыг зөвхөн миний урд зогсон хийсэн. Бас онгоц буухад нисгэгч зөвхөн надад зориулж бууж байгаагаа илтгэсэн. Энэ нь яг л хувийн үйлчилгээ авч буй мэт сайхан байсан. Нислэгийн турш би өөрийн зургаа дарж тэмдэглэл хөтөлж өнгөрүүлсэн. Онгоцонд ямарч чимээгүй байсан нь маш сонин мэдрэмж төрүүлсэн. Гэхдээ би өдрийн турш инээмсэглэж өнгөрүүлсэн шүү” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна