Г.Мандахнаран “Монголиа Опен”-д долоо дахь удаа аваргаллаа

2019/04/08
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарь багтдаг “Монголиа Опен” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Монгол Улсын баг тамирчид нутгийн дэвжээн дээрээ “Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 16 алт, 11 мөнгө, 27 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлжээ.

Харин ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, Казахстан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Япон алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэнээр удааллаа. 

Ес дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Украин, Сингапур, Йемень, Беларусь гэсэн есөн орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлджээ.

Тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Б.Номин, ОУХМ Б.Одончимэг, Э.Сумъяа, хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн шилдгүүдээс гадна “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова (Казахстан), ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Европын наадмын аварга Александр Богомоев, Европын аварга Валерия Чепсаракова тэргүүтэй олон шилдэг хүчитнүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглолоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна