Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр ДЭВИД МАЛПАСС сонгогдов

2019/04/08
Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан орлогч сайд Дэвид Малпасс сонгогдлоо. Тэрбээр дөрөвдүгээр сарын еснөөс ажилдаа орох юм.

63 настай Дэвид Малпассыг энэхүү албан тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын эхээр нэр дэвшүүлсэн байна. Улмаар Дэлхийн банкны ТУЗ түүний томилгоог санал нэгтэй дэмжсэн байна. Дэлхийн банканд шүүмжлэлтэй ханддаг түүний хувьд тус банкны үүрэг оролцоог бууруулж магадгүй гэсэн болгоомжлол бий болсон аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна