​Нийслэлийн прокурор Д.Баярмагнай ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2019/04/09
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. 

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийн дагуу хуулийн байгууллагуудын удирдлагыг өөрчилж буй. Тухайлбал, Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилж, прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцруулаад байгаа юм.

Мөн нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа бөгөөд түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор  ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна