“Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлнэ

2019/04/09
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн 29 настай эмэгтэй зүрх нь зогсож амь насааа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, эмэгтэйн зүрх нь зогсож, биеийн байдал нь хүнд, амьсгалын аппараттай нэгдүгээр эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн ч энэ сарын 1-ний өдөр эмэгтэй амьсгал хураасан юм. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ" гэжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна