Попын хаан гэгдэж агсан Майкл Жексоны тухай “Неверлэндийг орхисон нь” хэмээх нэртэй баримтат кино гарч, дэлхий нийтийг шуугиулаад байгаа билээ. Уг кинонд дуучны Неверлэнд эдлэнд амьдарч байх үедээ бэлгийн дарамтад өртсөн Уэйд Робсон, Жеймс Сейфчак гэх хүүгийн түүхээс сэдэвлэсэн уг кинонд Майкл Жексоныг педофил буюу бага насны хүүхдийг сонирхдог байсан хэмээн батлахыг оролдсон байдаг.
Тэгвэл дуучны гэр бүл, үр хүүхдүүд нь дээрх киноны яг эсрэг утгатай “Neverland Firsthand” хэмээх баримтат кино бүтээжээ. Илая Педрасаийн бүтээсэн уг кинонд Майкл Жексоны хамаатнууд болох Таж Жексон, Брэнди Жексон, дуучны техникийн албаны захирал байсан Брэд Сандберг зэрэг хүмүүс оролцсон бөгөөд “Неверлэндийг орхисон нь” кинонд гардаг баримтуудыг үгүйсгэдэг аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна