Аж ахуйн нэгжүүдийг залилан мэхэлдэг 26-28 насны 3 этгээдийг баривчилсан байна

2019/04/10
Фэйсбүүк болон бусад зараар дамжуудан бусдыг залилдаг байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан авч ижил төстэй авто машинд зүүж арлын дугаарыг өөрчлөн банк бус, санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газруудад 5-35 сая төгрөгөөр барьцаалан аж ахуйн нэгжүүдийг залилан мэхэлдэг 26-28 насны 3 этгээдийг баривчилсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна