Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замыг Засгийн газар өөрийн хөрөнгөөр барина

2019/04/10

Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийв.

Хуралдаанаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг Засгийн газар өөрийн хөрөнгөөр барих шийдвэрийг гаргажээ.

Төмөр замын байгууламжийг барих ажилд 1800 орчим цэргийн албан хаагч ажиллах гэнэ. Төмөр замын барилгын ажлыг техникийн асуудал шийдэгдсэний дараа буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна