''Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” үргэлжилж байна. Тус аяныг ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, МХЕГ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн дөрөвдүгээр сард улалжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Сарын аяны хүрээнд зохион байгуулагч талууд олон ажил зохион байгуулж байгаа. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ГЭР БҮЛИЙН МИНЬ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.
ЕБС-ийн сурагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг өгөх, хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд уг уралдааны гол зорилго оршиж буй юм.
Гар зургийн уралдааны бүтээлд тавигдах шаардлага:
Бүтээл авах:
2019 оны 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр 4-р давхарт хүлээн авна.
Шагналын сан
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон ашиглах болно.
Холбоо барих утас: 70124949, 99125262, 88064481
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна