Хайрла эсвэл үх: Гунигтаа дурласан Силвия Платын түүх

2019/04/15
АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод 1932 оны аравдугаар сарын 27-нд нэгэн охин мэндэлжээ. Тэрбээр хожим нь сурагч бүр ахлах сургуулийн уран зохиолын хичээл дээр танилцдаг зохиолчдын нэг болтлоо алдаршиж чадсан юм. Найман наснаасаа эхлэн шүлэг зохиож, ном сэтгүүлд хэвлүүлэх болсон Силвиягийн бүтээлийг уншсан хэн бүхэн түүнийг онцгой авьяастай хэмээдэг байв. Силвия аавыгаа 8 насандаа алдаж сэтгэлийн гүн хямралд оров. 18 насандаа Массачусетс мужийн Смит Коллежид элсэн суралцав. 

Image result for sylvia plath

18 настайдаа, Нью Йорк хотод байх үедээ анхны амиа хорлох оролдлого хийв. Зохиолч Томас Дилантай уулзаж чадсангүй гэх шалтгаанаар хөлөө зүсэж амиа хорлохоо шахав. 3 жилийн дараа ээжийнхээ нойрны эмийг хэтрүүлэн ууж амиа алдах шахав. Гэвч дахин аз тохиолоо. Амиа хорлох оролдлого бүрийнхээ дараа тэр сэтгэцийн эрүүл мэндийн төвд сэргээн засах эмчилгээ хийлгэж байсан юм. 1955 онд Силвия Шидэт толь: Достоевскийн зохиолууд дахь хоёрдмол байдал нэртэй онолоо хэвлүүлсний дараа түүнд Фүлбрайтын тэтгэлэг олдож тэрбээр Кембрижийн салбар сургууль Ньюнхам Коллежид дэвшин суралцах болов. 

Image result for sylvia plath and ted

Өөрөөс нь дутахааргүй, бүр илүү олонд танигдсан гэгдэх яруу найрагч Тед Хьюзтэй Кембриджид суралцаж байх хугацаандаа нэгэн үдэшлэг дээр танилцсан гэдэг. Силвия түүнд ухаангүй дурлаж шүлэг бүтээлээ зөвхөн түүнд л хаяглах боллоо. Тед ч Силвияд дурлаж 1956 оны зургадугаар сард хуримлажээ.

Image result for sylvia plath and ted

''Ямар нэг шидийн хүчээр бид нэг бие махбод болсон гэж би итгэдэг. Би чамгүйгээр зүгээр л өвчтэй, миний бие өвддөг. Би уйлж, шалан дээр хэвтдэг. Би хахаж, юм идэх хүсэлгүй болж, унтахыг ч хүсэхгүй. Би нэг ёсондоо үхмэл амьдралаар амьдарч байна.''
Силвиягийн Тедэд бичсэн хайрын захидал


Зохиолч хос 1960 онд Фрида нэртэй охиноо өлгийдөн авжээ. Тэдний гэрлэлт эхэндээ аз жаргалтай байсан ч Тед сүүлдээ эхнэрээ зоддог болж хоёр дахь хүүхдээ зулбахад хүргэсэн байна. 1962 онд хосууд хүүтэй болов. Силвия шүлгээ тасралтгүй бичсээр байлаа. Нөхөр, хүүхэд, хэрүүл тэмцэл, зовлонгоо  шүлэг бүтээлдээ тоочдог болов. Хосуудын гэрлэлт бүтэлгүйтэж, Тед Ассиа нэртэй бүсгүйтэй амраглаж Силвияг орхин одов. Силвиягийн сэтгэл гутрал эцэстээ тулж 1963 оны хоёрдугаар сард 30 насандаа амиа хорлож энэ хорвоог орхив.

Image result for sylvia plath and ted kids

Түүнийг гэрийнхээ цахилгаан зуухандаа толгойгоо оруулж, хийнд хордож амиа хорлосон байдалтай олжээ.
Силвиягийн үхлийн тухай сонссон Тед яахаа мэдэхгүй балмагдаж, ёстой л ''амьд үхдэл'' гэгч болж орхилоо. Байгаа зүйлийнхээ үнэ цэнийг байхгүй болсон хойно нь ойлгодог хорвоо шүү дээ. Тед хайрт эхнэрийнхээ дурсгалд зориулж түүний амьд ахуй насандаа бичсэн шүлгүүдийг эмхтгэн шүүлгийн түүвэр хэвлэн гаргажээ. Үлдсэн бүхий л амьдралаа Силвиягийн тухай бодож, харуусан өнгөрөхөд зориулав. 

Image result for frieda hughes

Зохиолчдын охин Фрида эцэг эхийнхээ мэргэжлийн өвлөн мөн л урлагийн хүн болжээ. Харин тэдний хүү Николас харамсалтай нь сэтгэл гутралд автаж 2009 онд өөрийгөө дүүжилж амиа хорлосон байдаг. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл гэдгийг эх, хүү хоёрын түүхээс олж харж болно. 

Image result for sylvia plath

''Би хорин насандаа үхэхээр завдсан

Тэгээд чамруу буцаад буцаад буцаад ирсэн

Миний бие цогцос ч бас

Гэвч тэд намайг татаж гаргаад

Цавуугаар наагаад эвлүүлчихсэн...''


Силвия Плат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна