Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчидтэй ''Хаан ширээний тоглоом'' цувралын сүүлийн бүлэг өнөөдрөөс эхлэн сувгаар үзэгчдийн хүртээл болох билээ. Цувралын наймдугаар бүлгийг хийхэд нийт 90 сая доллар зарцуулсан байна. Энэ нь ойролцоогоор нэг ангид 15 сая доллар зарцуулсан гэсэн үг юм. Гол дүрийн бүх жүжигчид сүүлийн бүлэгт тоглоно гэдгээ зарласан ч цувралын төгсгөлд нь хэд нь ''амьд гарах''-ыг хэн ч үл мэднэ. Найруулсан Бениоф киноны зохиолыг зураг авалтын үеэр машид нууцалсан бөгөөд жүжигчдэд бүтэн зохиолыг өгөөгүй, зөвхөн өөрсдийнх нь хэлэх мөртүүдийг өгсөн байна. Тиймээс цувралын шүтэн бишрэгчид нэлээдгүй хүлээлттэй байгаа билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна