30 насандаа баяжихыг хүсвэл эдгээр алдаануудыг бүү гарга

2019/04/18
Нью Йорк Таймсын илтгэгч Грант Гардоны ном, подкастуудыг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүссэн хэн бүхэн сонирхон судлах нь зүйтэй болов уу. Тэрбээр залуу үеийнхэнд 30 насандаа баяжсан байхын тулд 20 насандаа гаргахаас зайлсxийх ёстой алдаануудыг нэрлэлээ.

''20 насандаа гаргадаг санхүүгийн маш олон алдаанууд байдаг. Жишээ нь их сургуульд сурахын тулд зээл авах. 4-5 жил мөнгө олохгүйгээр сурах гэж байж сургалтын төлбөрийн зээл авна гэдэг маш том тэнэглэл.Хоёрдугаарт, гэнэтийн тохиолдол, ирээдүйд, бороотой өдөрт, тэтгэвэрт гарахаараа хэрэглэнэ гэж мөнгө хураах явдал. Зөвхөн бизнес хийх, хөрөнгө оруулахын тулд мөнгө хураах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт бол тариа тарихтай ижил. Үр ашгаа хэзээ нэгэн өдөр өгдөг. 3 сар, 6 сар, 9 сарын дараа гэхэд хэд дахин үржигдэнэ. Харин хууртагдаж, мөнгөө алдахаас сэрэмжил. Хөрөнгө оруулах гэж буй компаниа сайтар судал. Хэрвээ эргэлзэж байгаа бол өөрийнхөө компанид хөрөнгө оруулаад үз. Өөрийнхөө бизнесийг тэл'' гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна