''Адамсын гэр бүл'' хүүхэлдэйн кино аравдугаар сард нээлтээ хийнэ

2019/04/25
“Адамсын гэр бүл” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны албан ёсны трейлер танилцуулга цацагджээ. Киноны нээлт 2019 оны 10-р сард болох юм.

Киноны трейлер “Бүх гэр бүлүүд өөр байдаг, гэхдээ зарим гэр бүлүүд бусдаас илүү ялгаатай байдаг” гэсэн үгээр эхэлж байгаа юм.

Уг кино ихэд хачирхалтай гэр бүлд тооцогддог Адамсын гэр бүлийнхний тухай өгүүлэх юм. Хүүхэлдэйн бүрэн хэмжээний киног комикс зохиол дээр тулгуурлан бүтээж, өмнөх кино бүтээлүүдээс маш өвөрмөц, ялгаатай болжээ. Тэд энэ удаад уйтгартай байдлаасаа салж, үргэлж олныг залхаадаг Марго телевизийн хөтлөгчийн оролцоотойгоор амьдралын хэв маяг нь маш ихээр өөрчлөгдөнө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна