420 гаруй мянган иргэн “Аюулгүйн талбай”-гаа мэдэж авлаа

2019/04/25
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлчүүдэд зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дохиог 08:00 цагт дуугаргалаа. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй хамрагдлаа.

Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцсон гэх урьдчилсан тоон мэдээлэл гарчээ. Иргэд дадлага сургуулилтад хамрагдсанаар тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгийн үед өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдэж байгаа юм.









Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна