АТГ Д.Кёкүшюзан Батбаярт хэрэг үүсгэж шалгаагүй хэмээн мэдэгдлээ

2019/04/25
УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр нарын гурван хүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.

Тэгвэл энэ асуудлаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодруулахад, “Авлигатай тэмцэх газарт иргэн Д.Батбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэх асуудал байхгүй” гэдгийг хэллээ.

Эндээс харахад, "УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна, баригдсан, хорьсон" гэх мэдээлэл нь оргүй цуурхал бололтой.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна