400 жилийн настай Японы ''Хэн нь хамгийн чанга уйлах вэ?'' тэмцээн хэрхэн явагддаг вэ?

2019/05/02
Жил бүр Японы Сесожи сүм уйлж буй нярай хүүхдийн дуугаар бүтэн жил авсан нойрноосоо сэрдэг. Накизүмогийн Хэн нь хамгийн чанга уйлах вэ өдөрлөг 400 жилийн уламжлалтай. Уйлж буй хүүхдүүд эрүүл чийрэг, хүчтэй нэгэн болж өснө гэдэг Японы эртний домгоос гаралтай энэ өдөрлөг сүмийн хананд хуралдсан муу ёрын сүнснүүдийг ч хөөн зайлуулна гэж Япончууд итгэдэг. 

Crying Baby Naki Sumo

Тэмцээний дүрэм маш энгийн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сумо нарт тэврүүлж, сумо нар хоёр хоёроороо өөд өөдөөсөө харж, хүүхэд тэвэрч зогсоно. Түрүүлж уйлсан хүүхэд ялдаг байна. Хүүхдүүдийг уйлуулах ''гэмгүй'' хэдэн арга байдгийн нэг нь аймшгийн маск зүүж, хүүхдийг цочоох. Эсвэл хүүхдүүдийн нүүрлүү харж ''Уйл, уйл'' гэж хэлэх г.м. Заримдаа сумо бөхчүүд хошин царайны хувирал үзүүлж, хүүхдүүдийг уйлуулахыг оролддог байна. Түрүүлж уйлсан хүүхэд ялна, хэрэв хоёул зэрэг уйлсан тохиолдолд аль чанга уйлж буй нь ялдаг ажээ. 

Naki Sumo Babies

Энэ тэмцээн Японы эцэг эхчүүдийн дунд маш алдартай бөгөөд хүүхдүүдээ тэмцээнд бүртгүүлэх гэж ёстой л алаан болдог гэнэ шүү. Монголчуудын хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэж сугалаат тохирол явуулдаг шиг тэмцээнд оролцох хүүхдүүдийг сонгох гэж сугалаат тохирол явуулах тохиолдол ч байдаг аж. 

Naki Sumo Baby Lifted

Naki Sumo Baby

Naki Sumo Crying Baby

Naki Sumo Festival

Sumo Baby

Sumo Wrestler Baby

 
 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна