Оскарын шагналт жүжигчин Рами Малек “Нууц агент 007” буюу Жеймс Бондын тухай цувралд тоглоно. Бондын тухай цуврал киноны 25 дахь ангид Малек хорон муу санаатны эсрэг дүрийг нь бүтээхээр болжээ.
Энэ талаар Ямайкад болсон Жеймс Бондын тухай ээлжит киноны нээлтэд зориулсан арга хэмжээн дээр мэдээлсэн байна.
Рами Малек “The Bohemian rhapsody” кинонд алдарт Queen хамтлагийн ахлагч Фредди Меркьюригийн дүрийг бүтээж, Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм.Тэгвэл Малекийн оролцон тоглох Бондын тухай шинэ киноны нээлт ирэх 2020 оны 4-р сард нээлтээ хийхээр болжээ. Одоогоор киноны шинэ ангийн нэр ямар байхыг тогтоогүй байгаа юм. Киноны шинэ ангид агент 007 буюу Бондын дүрийг Британийн жүжигчин Дэниэл Крейг 5 дахь буюу сүүлийн удаа бүтээх гэнэ.
Кино зохиол дээр нь Фиби Уоллер-Бриж ажиллахаар болжээ. Тэрээр өмнө нь “Евагийн аллага” телевизийн цувралын кино зохиол дээр ажиллаж байсан туршлагатай юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна