"Монгол бичгийн уралдаан -2019" тэмцээний шилдгүүд шалгарлаа

2019/05/06
“Үндэсний бичиг үсэг тусгаар тогтнол” уриан дор зохион байгуулагдаж буй Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд өсвөр үе, залуучуудыг Монгол үндэсний бичиг, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг, үндэсний хэл бичгээ сурч, судалж, эзэмшүүлэх зорилгоор Монгол бичгээр зөв, түргэн унших “Үндэсний бичиг соёл ” уралдааныг 14 жилдээ 2019 оны 5-р сарын 3-4 ны өдрүүдэд Хүүхдийн Төв Номын сан дээр явууллаа.  Уралдааныг Хүүхдийн Төв Номын Сан, Сод Номун төв ТББ, Д. Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны сургууль хамтран зохион байгуулж  БСШУСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол бичгийг сэргээх сан дэмжин хамтран ажиллалаа. 

Уралдаанд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг 11 аймаг, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур дүүргээс шалгарсан 180 орчим хүүхдүүд оролцож  6-7, 8-9, 10-12 –р анги гэсэн 3 ангилалаар явуулж дүнгээ гаргалаа. 

Уралдааны шүүгчээр Ерөнхий шүүгчээр “СодНомун” ТББ-ын тэргүүн Д. Цэцэгмаа, Монгол бичгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, “Уламжлал” сэтгүүлийн эрхлэгч С. Алтанцэцэг, МУИС-ийн Монгол хэл соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э. Уранбилэг, Гандантэгчилэн хийдийн Дашчоймпол дацангийн багш Ч. Буянхишиг нар ажиллаж “ Шилдэг уншигч”- ийн шагналыг   БСШУС-ын яам, Монгол бичгийг сэргээх сан, Хүүхдийн Төв Номын сан, Утга зохиол нийгмийн ажилтны сургуулийн хамтарсан шагналаар шагналаа.  

Тэргүүн байранд орсон 9 оролцогчдод  Медаль, “Өргөмжлөл” үнэ бүхий зүйл, тусгай байранд шалгарсан 6 сурагчийг шилдэг уншигчид олгодог БСШУСЯ-ын яамны шагнал “ Д.Нацагдорж” тэмдэг, номын бэлгээр шагналаа.

Шалгарсан хүүхдүүдийн нэрсийг танилцуулбал:  
 
6-7  ангийн ‘’Шилдэг уншигч’’-аар: 
  • О.Баянжаргал  Чингэлтэй дүүрэг  50-р сургуулийн 7 –р анги
  • Ч. Энхдаваа  Багануур Цогцолбор сургуулийн 6-р анги 
  • М. Номинжин  Сэлэнгэ Хөтөл сум 7-р анги 

8-9 ангийн “Шилдэг уншигч”-аар:  
  • Т. Болортуяа Сүхбаатар аймаг Баруун-Урт 1-р сургууль 9-р анги 
  • Б. Өлзийдэмбэрэл Завхан Тосонцэнгэл сум 2-р сургуулийн 9-р анги 
  • Э. Будсүрэн Дорнод аймаг Хөлөнбуйр сум 9-р анги 
  • 10-12  ангийн “Шилдэг уншигч”-аар: 
  • Г. Мягмарцэцэг Баянхонгор аймгийн Баянлиг сум 11-р анги 
  • Г. Ану  Архангай Хайрхан сум 11-р анги 
  • Э. Буянхишиг БЗД Шавь цогцолбор сургууль 10-р анги 

Тусгай байранд:
  • Ч. Энхжин Хан Хэнтий цогцолбор сургуулийн 8-р анги
  • А. Марал Сүхбаатар Мөнххаан сум 10-р анги 
  • Ч. Уртнасан Завхан Тосонцэнгэл 10-р анги 
  • Г. Оюунбилиг Сүхбаатар Онгон сум 11-р анги 
  • Б. Ахсунхар Баян-Өлгий 12-р анги
  • С. Сугар  Хэнтий Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12-р анги 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна