Scooby-Doo кинонд Зак Эфрон, Аманда Сейфрийд нар дуу оруулна

2019/05/07
2004 онд Scooby-Doo 2: Monsters Unleashed бүрэн хэмжээний кино үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш 15 жил өнгөрчээ. Warner Bros студийн бүтээж буй Scooby-Doo бүрэн хэмжээний кино 2020 оны тавдугаар сард гарах бөгөөд уг кинонд жүжигчин Зак Эфрон болон Аманда Сейфрийд нар дуу оруулна гэдгээ зарлажээ. Тэд Фред болон Дафнигийн дүрийг амилуулах юм байна. Жүжигчин Вилл Форт Шеггигийн дүрд, Жина Родригез Вилмагийн дүрд, Треси Морган Ахмад Кевманы дүрд дуу оруулна гэдгээ аль хэдийн зарлаад амжсан билээ.Хорон санаат Дик Дастардлигийн гараас дэлхийн ертөнцийн аврахаар зорих сүнс, шулмын ангууч багийнханд ямар адал явдал тохиолдох бол?

Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна