Селина Гомез бие хамгаалагчийнхаа хуримд уригдан, үг хэлжээ

2019/05/08
Бие хамгаалагч гэдэг оддын хувьд хамгийн ойрын хүн бөгөөд ''сайн найз'' нь байдаг. Ихэнх цагаа тухайн хүний аюулгүй байдлын төлөө зориулна гэдэг хүн бүхний хийж зориглох ажил биш. Тэгвэл гэр бүл, найзаас өөрцгүй дотнын хамгаалагчийнхаа хуримд Селина Гомез уригдан очиж, үг хэлжээ. ''Би энэ хуримд ирсэндээ маш баяртай байна, бурхан та нарыг ивээх болтугай, маш их баярлалаа'' хэмээжээ. Хуримд уригдсан зочид эхэндээ дэлхийн хэмжээний од ирсэн гэдэгт итгэхгүй хэсэгтээ ''шок-нд орсон гэнэ. Гэхдээ тэд удалгүй Селинатай зураг авахуулахаар дугаарлажээ. 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна