Өнөөдөр болох үйл явдлууд
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Гадаад харилцааны яам
09:00 цагт: Финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх “Frontier Fintech Summit – 2019” арга хэмжээ болно. Утас: 95240495, 91177722
Хүүхдийн ордон
10:00 цагт: “Туул” ротари клубын VTT төслийн хүрээнд ЭХЭМҮТ, ГССҮТ, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, “Амгалан” амаржих газар зэрэг эмнэлэгт буцалтгүй тусламжаар нарийн мэргэжлийн мэс заслын 10.000 ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулна. Утас: 99063080
Ардчилсан намын төв байр
11:00 цагт: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ.
Нээлттэй Нийгэм Хүрээлэн
11:00 цагт: Ази Номхон далайн бүсийн орнуудын Авлигатай тэмцэх газруудыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын АТГ-т хийсэн хөндлөнгийн үнэлгээг Транспэрэнси Интернэшнл байгууллагаас танилцуулна.
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо байгуулагдсан, цаашид баримтлах чиглэл, үйл ажиллагааныхаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: “Хаврын баяр” улсын бүжгийн XXYIII их наадмын талаар зохион байгуулагч Монголын залуучуудын холбоо, Монголын бүжгийн зөвлөл, СУИС-ийн дэргэдэх “Натур продакшн” болон бусад дэмжигч байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
Дотоод хэргийн их сургууль
11:40 цагт: Их, дээд сургуулиудын оюутны холбооны тэргүүлэгчдийн чуулга уулзалт болно.
Blue sky
13:30 цагт: Монгол Улсад 2005 оноос хойш жендэрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар МУЗГ, АХБ-тай хамтран хийсэн төслийн болон үнэлгээний тайланг танилцуулна.
Монголын Театрын музей
14:00 цагт: Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, театрын ахмад зураач Ж.Ганбатын “Монголын театрын урлагт зүтгэсэн 40 жил” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Монголын урчуудын эвлэл
16:00 цагт: “Бичиг соёл – 2019” үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна