ЗӨВЛӨГӨӨ: Давсны хэрэглээгээ багасгаснаар 7 кг турах боломжтой

2019/05/13

Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.

Өдөрт 3 граммаас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг.

Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?

  • Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх

  • Цайг давсгүй уух

  • Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх

Үүнд:

  • Халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд

  • Аль болох шинэ ногоо хэрэглэх

  • Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец

  • Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ

Жишээ:

  • Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү

  • Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү

  • Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт

  • Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах

  • Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)

  • Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)

  • Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах

  • Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)

  • Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.119
    2021/09/30

    Увсын давст сум руу төмөр зам татаж

    Хариулах