УИХ-ын гишүүн асан Д.Кёкшюүзан Батбаяр хуулийн байгууллагад залилангийн хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэлээр цацагдсан билээ.
Гэвч залилангийн асуудлаар бус монголын хамгийн их лизензтэй хүн гэдэг утгаар нь улсад төлөх ёстой татвар, тайлангаа цаг хугацаанд нь төлсөн эсэх асуудлаар цагдаагийн байгууллага түүнийг дуудаж тодруулага, мэдээлэл авсан байна.
Тодруулбал, Д.Кёкшюүзан Батбаяр нь иргэн Ж.Рагчаадоржоос олон тооны уул уурхайн лицензийг худалдаж авсан асуудал нь хуулийн байгууллагад дуудагдах үндэслэл болсон бололтой. Учир нь иргэн Ж.Рагчаадоржоос шилжүүлж авсан лицензүүд нь улсад төлөх ёстой зохих ёсны татвараа цаг хугацаанд нь төлсөн эсэх нь эргэлзээтэй байсан учир цагдаагийн байгууллага түүнээс тодруулга авчээ.
Мөн түүнийг өнгөрсөн өвөл Сингапурын казиногоос 30 сая ам.доллар хожсон гэх мэдээлэл хэвлэлээр бичигдэж байсан юм. Тэгвэл Д.Кёкшюүзан Батбаяр нь 30 сая биш 12 сая ам.доллар хожсон хэдий ч гэнэтийн ашгийн татвараа улсад төлж амжаагүй байсан нь өдгөө хуулийн байгууллагад дуудагдах өөр нэгэн үндэслэл болсон бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна