2019 оны тавдугаар сарын 14-ны шөнө 22 цагийн орчим СБД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 51 настай Ш гэгч 7 настай охины биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Тодруулбал нагац ах болох Ш нь архидан согтуурсан үедээ 7 настай охины 4 хурууг цавчиж, буцалсан халуун ус цацаж охины биед гэмтэл учруулсан байна.
ГССҮТ охины 4 хурууг залгах мэс засал хийсэн бөгөөд 10 гаруй цаг үргэлжилсэн байна. Одоогоор хохирогч охины 3 хурууг амжилттай залгасан бөгөөд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас эцэг, эхийн зүгээс ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна